
Шинээр баригдаж буй барилга байгууламжийн гүйцэтгэлийн зураглал
Шинээр баригдаж буй барилга байгууламжийн гүйцэтгэлийн зураглалын ажлын бүрдэлд дараах ажил хамаарна:
1. барилгын хэсэг, гол бүтээцүүдийн геодезийн гүйцэтгэлийн зураглалын үр дүнгээр гүйцэтгэлийн зураг, газар доорх инженерийн шугам
сүлжээнд болон шинээр тавигдсанинженерийн шугам үлжээний байрлал, өндрийн гүйцэтгэлийн зураг зэргийг зохих масштабаар зохионо.
2. гүйцэтгэлийн зураглалыг 1:5000, 1:2000, 1:1 000, 1:500-ны масштабтай байр зүйн дэвсгэр зургийн томьёолсон тэмдэг-ийн дагуу зурна.
3. гүйцэтгэлийн зурагт зохих журмын дагуу төслийн баримт бичигт оруулсан бүх өөрчлөлт, барилга байгууламж,
инженерийн шугам сүлжээний байрлуулалтад төслөөр зөвшөөрөгдсөн алдааныхэмжээг тус тус үзүүлнэ.
4. барилга, шугам сүлжээний ажлын гүйцэтгэлийн зураглалыг гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгж,
иргэн нь улсын болон орон нутгийн хот байгуулалтын мэдээллийн санд актаар хүлээлгэж өгнө.




