
Кадастрын бүх төрлийн зураглал, хяналт боловсруулалт
Кадастрын зураглалыг үл хөдлөх эд хөрөнгийн төрлөөс нь хамааруулан газрын, хот байгуулалтын, инженерийн шугаман байгууламжийн, геологи, уул уурхайн, бусад гэж ангилна.
Бүх ангиллын кадастрын зураглалыг Геодези, зураг зүйн тухай хуульд заасан стандартын дагуу улсын геодезийн сүлжээнд холбож гүйцэтгэнэ.