
Барилга, байгууламжийн угсралтын үеийн геодезийн хяналтын хэмжилт
Барилга байгууламжийн талбайд гүйцэтгэх геодезийн ажлын бүрдэлд дараах ажил хамаарна:
1. барилгын талбайд барилга, инженерийн шугам сүлжээ байрлуулах, инженерийн гол (магистраль) шугаман байгууламж, мөн технологийн тоног төхөөрөмжийн угсралтын тэнхлэгийг газарт шилжүүлэх, барилга байгууламжийн хэв гажилт, суулт, хазайлтын мониторинг хийх геодезийн үндэслэл байгуулах;
2. барилга байгууламжийн угсралтанд зориулагдсан үндсэн ба гол тэнхлэгүүдийн тэгш өнцөгт геодезийн торон сүлжээ, шугаман барилга
байгууламжийн угсралтанд зориулагдсан геодезийн үндсэн сүлжээ байгуулах;
3. инженерийн нарийн хийцтэй технологийн тоног төхөөрөмж угсралтын ажлын зургийн дагуу түүний эхлэлийн цэг болон гурван хэмжээст
геодезийн үндэслэл байгуулах;
4. барилга байгууламжийн овор хэмжээсийн(параметр), инженер техникийн хангамжийн сүлжээ байгуулах нарийвчлалыг шалгах
геодезийн хэмжилт явуулах, гүйцэтгэлийн зураг зохиох;
5. барилга байгууламжийн тэг түвшин (±0.00)-ээс дээш буюу доош гүйцэтгэх барилга угсралтын геодезийн ажил гүйцэтгэх;
6. зохиогчийн хяналт болон мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоож, төслийн баримт бичигт тусгасан барилга байгууламжийн суурь,
бүтээц, тэдгээрийн хэсэгт гарсан хэв гажилт, суулт,хазайлтыг тодорхойлох геодезийн хэмжилт хийх;
7. газрын гадаргын байгалийн ил тогтцыг овоолго, ухмал байдлаар өөрчлөх өндөржилтийн ажлын төсөл зохиох зэрэг багтана.