Байршил

УБ хот, БГД, 17-р хороо, 4-р хороолол, Амарсанаагийн гудамж, White House зочид буудлын 1 давхарт

Холбоо барих

+976 86093637

+976 86100799

Цахим шуудан

djgeoengineering@gmail.com

Газар доорх, дээрх шугам сүлжээний хайгуул судалгаа, зураглал хийх

Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай, байгалийн аюултай үйл явц, техноген нөлөөллийн хүчин зүйлс, төлөвлөлтийн элементүүд;
одоо байгаа болон барьж буй барилга байгууламж
(газрын гадарга дахь, газар доорх болон газар дээрх);
орон нутгийн рельеф, гадаргын нөхцөл байдлын байр зүй-геодезийн үнэн зөв мэдээлэл гаргаж өгөх зорилгоор инженер-геодезийн судалгаа явуулдаг.
Инженер-геодезийн судалгаанд:
1. геодезийн тулгуур сүлжээг байгуулах;
2. барилга байгууламжийн хэв гажилт, суулт болон байгалийн аюулт үзэгдэл, газрын гадаргын хөдөлгөөнийг геодезийн аргаар ажиглах;
3. 1:5000-1:200 масштабтай инженер-байр зүйн (түүний дотор тоон хэлбэртэй) дэвсгэр зураг,
газрын доорх сүлжээний байгууламжийн зураглалыг хийх, шинэчлэх;
4. шугаман байгууламжийн зурвасын зураглал;
5. шугаман байгууламжийн чиг зурвас татах;
6. инженер-гидрограф (ус зүйн зураглал);
7. барилга байгууламжийг барих, өргөтгөн шинэчлэхэд зориулсан байр зүйн болон геодезийн хэсэгчилсэн зураг;
8. газрын дээрх, доорх байгууламж, шугам сүлжээний 1:2000-1:200 масштабтай дэвсгэр зураг зохиох