Байршил

УБ хот, БГД, 17-р хороо, 4-р хороолол, Амарсанаагийн гудамж, White House зочид буудлын 1 давхарт

Холбоо барих

+976 86093637

+976 86100799

Цахим шуудан

djgeoengineering@gmail.com

Геодезийн ажлын хяналт, шалгалт, зөвөлгөө

Барилга, хийн хоолой, нүхэн байгууламж ба метроны барилга байгууламж, аэродромын зэрэг инженерийн барилга байгууламжийн геодезийн ажлын зорилго нь эдгээр барилга байгууламжийн зураг төслийг зурган ба тоон мэдээллээр хангах, бүтээцийн элементүүдийг болон барилга байгууламжууд дотор угсрагдах үйлдвэрлэлийн төрөл бүрийн тоног төхөөрөмжүүдийг зураг төслийн дагуу байршуулах, мөн барилга угсралтын үед гарч болох хэв гажилт, суулт, хазайлт, гулсалт, тасралт, газар хөдлөлт болон болзошгүй аюулаас гарч болох хохирлыг урьдчилан тоон мэдээллээр хангах зэрэг үйл ажиллагааг үнэн зөв, өндөр нарийвчлалтайгаар гүйцэтгэхэд оршино.
Шаардлагатай үед зохиогч, захиалагч, гүйцэтгэгч, хяналтын байгууллагаас хяналтын хэмжилтийг угсралтын аль ч үе шатанд хийлгэж болно.