Байршил

УБ хот, БГД, 17-р хороо, 4-р хороолол, Амарсанаагийн гудамж, White House зочид буудлын 1 давхарт

Холбоо барих

+976 86093637

+976 86100799

Цахим шуудан

djgeoengineering@gmail.com

Байр зүйн тоон зураглал (1:500-1:10000)

“Байр зүйн зураг” гэдэгт газрын гадаргын дээрх болон доорх эд юмсыг бодит хэлбэрийг зохих нарийвчлалтайгаар газрын зургийн томъёолсон таних тэмдэг, проекцоор хавтгайд шилжүүлж, орон зайн өгөгдлийн ангилалд хамааруулан тодорхой масштабаар жижигрүүлэн үзүүлснийг хэлнэ.

1:500, 1: 1 000, 1:2 000, 1:1:5 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зургийг дараах зорилгоор ашиглана. Үүнд:

* нийслэл, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах;
* үйлдвэр, байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн барилгажилтын төсөл зохиох;
* шинээр бий болсон эсвэл устсан объект, газрын гадаргын өөрчлөлт, зам барилга, инженерийн шугам сүлжээ,
барилга байгууламжийн тохижилт, гүйцэтгэлийн зураг ;
* байгаль орчин, экологийн үнэлгээ хийх;
* маркшейдер, уулын ажлын ерөнхий төлөвлөгөө зохиох;
* хот, суурин газрын газар зохион байгуулалт, газрын кадастр;
* ашигт малтмалын орд газрын нарийвчилсан хайгуул, судалгаа, ашиглалт;
* хот цэцэрлэгжүүлэлт, ногоон бүс, тохижилтын ажлын төсөл зохиох;
* газар тариалан, усжуулалтын ажлын хайгуул, зураг төсөл зохиох;
* бороо, үерийн хамгаалалтын далан, төмөр зам ба автозамын хайгуул хийх, гүүр, суваг, шуудуу барих, усан хангамжийн шугам,
тэдгээрийн барилга байгууламжийн хайгуул, судалгаа хийх, зураг төсөл зохиох;
* газар шороо, уул уурхайн хаягдал, овоолго, нөхөн сэргээлтийн ажлын хэмжээ тогтоох;
* эрчим, хүч, дулаан хангамж, холбоо мэдээллийн шугам сүлжээ төлөвлөх, барьж байгуулах, ашиглах, өргөтгөх;
* төмөр замын станц, зөрлөг, замыг төлөвлөх, барих, ашиглах, өргөтгөх;
* авто зам төлөвлөх, барьж байгуулах;
* усан цахилгаан станцын ажлын ба гүйцэтгэлийн зураг төсөл зохиох, барьж байгуулах, ашиглах, өргөтгөх;
* бүх төрлийн инженерийн хайгуул, судалгааны ажил, төлөвлөлт, гүйцэтгэлийн ажил.