
Монгол Улсын геодезийн сүлжээний төрөл ба ангилал.
Геодезийн байрлалын сүлжээний анги, зэрэг болон түүнийг навигацийн хиймэл дагуул (GNSS)-ын технологиор байгуулна.
Дэлхийн навигацийн хиймэл дагуулын систем (GNSS- Global Navigation Satellite System)
гэдэг нь Объектын орон зайн байрлал, хөдөлгөөний чиглэл, шилжилтийг тодорхойлох зорилгоор байгуулсан хиймэл дагуулын систем юм.
Тайлбар:
Америкийн GPS, Оросын GLONASS, Европын GALILEO, Хятадын COMPASS/Bei-Dou, Японы QZSS, Энэтхэгийн IRNSS зэрэг навигацийн хиймэл дагуулын системүүд, тэдгээрийн засварыг дамжуулах зорилгоор нэмэлтээр байгуулсан Америкийн WAAS, Оросын SDCM, Европын EGNOS, Японы MTSAT, Энэтхэгийн GAGAN хиймэл дагуулын систем хамаарна.